МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
373 дугаар зүйл. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах

373.1.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчид хэргийн материалыг танилцуулахад түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулна.

373.2.Насанд хүрээгүй этгээдийн сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь насанд хүрээгүй яллагдагчид хэргийн материалыг танилцуулахад түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулахгүй байж болно.

Print