МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
374 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулах

374.1. Насанд хүрээгүй шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож нотлох баримт шинжлэхэд оролцох, нотлох баримтын ач холбогдол бүхий баримт, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах эрхтэй ба шүүх хуралдаан эхлэхэд тэдэнд энэ эрхийг тайлбарлаж өгнө.

374.2. Шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг гэрчээр байцаах шаардлагатай бол түүний мэдүүлгийг хохирогчийг байцаасны дараа сонсоно.

374.3.Шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч шүүх хуралдааны ажиллагааны туршид байлцана.

374.4. Шүүх хуралдаанд эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч оролцох нь насанд хүрээгүй шүүгдэгчийн сонирхолд хохирол учруулж болохуйц онцлох шалтгаан байвал шүүх тэр тухай үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргаж эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулахгүй байх буюу шүүх хуралдааны аль нэгэн хэсэгт оролцохыг хязгаарлах эрхтэй.

374.5. Шүүгдэгчийн эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгчийг оролцуулах нь зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзээгүй бол тэдний ирээгүй нь уг хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулах шалтгаан болохгүй.

Print