МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
376 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулахтай холбогдсон ажиллагаа

376.1. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ.

376.2. Хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, шийтгэгдсэн этгээдэд ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг зохих хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан саналыг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх шийдвэрлэнэ.

Print