ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа |
378 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл
378.1. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн бөгөөд үйлдсэн хэргийн шинж, өвчний байдлаараа уг этгээд нийгэмд аюултай байвал шүүх түүнд Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлд дурдсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
378.2. Шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуулийн ерөнхий үндэслэл болон энэ бүлэгт дурдсан журмыг баримтална.
|
|