МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
379 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах журам

379.1. Энэ хуулийн 385 дугаар зүйлд заасан этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт заавал мөрдөн байцаалт явуулах ба дараахь байдлыг нэмж тогтооно:

379.1.1. уг этгээд урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх, хэрэг үйлдэх буюу мөрдөн шалгах үед уг өвчний байдал, явц, шинж ямар байсан;

379.1.2.гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа уг этгээдийн зан байдал ямар байсан.

379.2. Энэ хуулийн 379.1-д заасан этгээд гэмт хэрэг үйлдсэнийг нотлох гарцаагүй баримт байгаа бөгөөд тэр үндэслэлээр эрүүгийн хэргийг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа бол түүнд сэтгэцийн эмгэгийн шинжилгээ хийлгэнэ.

379.3. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг сэтгэцийнх нь өвчнөөс шалтгаалан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулах боломжгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

Print