МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
381 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалтыг дуусгах

381.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дуусмагц дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

381.1.1. энэ хуулийн 208 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;

381.1.2. гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдвол хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, прокурорт шилжүүлнэ.

381.2.Тогтоолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоогдсон бүх байдал ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх болсон үндэслэлийг бичнэ.

381.3. Прокурор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зөв гэж үзвэл тогтоолыг баталж, шүүхэд шилжүүлэх ба хэрэв зөвшөөрөхгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаана.

Print