МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
382 дугаар зүйл. Шүүх хуралдаанд бэлтгэх ажиллагаа

382.1. Шүүх хэргийг хүлээж авмагц түүнийг хэлэлцэх өдрийг товлон шүүгчийн захирамж гаргаж, энэ тухай прокурор, өмгөөлөгч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж гэрч, хохирогч, шаардлагатай бол шинжээчийг дуудна.

382.2. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг шүүх хуралдаанд оролцуулж болно.

Print