МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
384 дүгээр зүйл. Шүүх хэргийг шийдвэрлэх

384.1. Шүүх хэргийг зөвлөлдөх тасалгаанд тогтоол гаргаж шийдвэрлэх ба дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:

384.1.1. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гарсан эсэх;
384.1.2. уг этгээд тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх;
384.1.3.тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан эсэх, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа тийм өвчнөөр өвчилсний алин болох;

384.1.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай бол ямар арга хэмжээ хэрэглэх.

Print