МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
385 дугаар зүйл. Шүүхийн тогтоол

385.1. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн нь нотлогдвол шүүх уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

385.2.Энэ хуулийн 385.1-д заасан этгээд нийгэмд аюулгүй болсон бөгөөд үйлдсэн хэрэг, түүнээс учирсан хохирол нь ноцтой биш бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай эмнэлгийн байгууллагад мэдэгдэж болно.

385.3. Сэтгэцийн өвчтэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа тийм өвчнөөр өвчилсөн гэдэг нь тогтоогдоогүй, түүнчлэн уг этгээд өвчилсөн боловч ялаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж шүүх үзвэл уг хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах ба цаашид уг хэргийг ердийн журмаар шалгаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

385.4. Энэ хуулийн 385.1-д заасан этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл энэ хуулийн 24 дүгээр зүйлд дурдсан байдал тогтоогдвол түүний өвчилсөн эсэхийг үл харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгоно.

385.5. Шүүхийн тогтоолд энэ хуулийн 298 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино.

Print