МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
386 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх

386.1. Өвчин нь эдгэрсэн буюу эрүүл мэндийн байдал нь сайжирсан бол уг этгээдийг эмчилж байгаа эмнэлгийн байгууллагын хүсэлт, эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүгч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай асуудлыг энэ хуулийн 340.1, 340.5- д заасан журмын дагуу хэлэлцэнэ.

386.2. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай хүсэлтийг уг этгээдийн төрөл, садангийн сонирхогч болон бусад этгээд гаргаж болох ба хэрэв ийм хүсэлт гарвал шүүх уг этгээдийн эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас лавлана.

386.3.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай асуудлыг уг тогтоол гаргасан шүүгч, эсхүл тэр арга хэмжээг биелүүлж байгаа газрын шүүх прокурорыг заавал оролцуулан шийдвэрлэнэ.

Print