МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
387 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хэргийг сэргээх

387.1. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд эдгэрсэн гэж эмч нарын комисс үзсэн бол шүүх энэ хуулийн 340 дүгээр зүйлд заасны дагуу уг арга хэмжээг хүчингүй болгож, уг этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, эсхүл шүүхэд шилжүүлнэ.

387.2.Энэ хуулийн 387.1-д заасны дагуу шилжиж ирсэн этгээдийн хэрэгт ердийн журмаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах буюу шүүхээр хэлэлцэн шийдвэрлэнэ.

387.3.Эмнэлгийн байгууллагад байсан хугацааг хоригдсон хугацаанд оруулан тооцно.

Print