МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах
389 дүгээр зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл

389.1. Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

389.2. Дараахь тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ:

389.2.1. баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан;

389.2.2. тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан;
389.2.3. тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;

389.2.4. эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол.

389.3. Өршөөлийн тухай хуулийн дагуу ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлсөн, хэрэг хянах ажиллагааг зогсоосон, уучлал үзүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, эсхүл тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага үл хүлээлгэх болон ялыг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 389.1 нь үйлчлэхгүй.

389.4. Хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй.

389.5. Хүнийг хууль бусаар хохироосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,шүүгчид хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

389.6. Энэ хуулийн 389.5-д заасан албан тушаалтан хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болох нь зохих журмаар тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлнэ.

Print