МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах
394 дүгээр зүйл. Хууль зөрчсөн ажиллагааны тухай лавлагаа өгөх

394.1.Цагаатгах тогтоол гарсан, гэмт хэрэг гараагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүйгээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх, прокурор нь иргэнд зөрчигдсөн эрхээ сэргээх болон бусад хохирлыг нөхөн төлүүлэх журмыг тайлбарлаж өгөх, түүнчлэн иргэний хүсэлтийн дагуу 1 сарын дотор өөрийн гаргасан шийдвэрийн талаар түүний ажиллаж байгаа байгууллагад бичгээр лавлагаа өгөх үүрэгтэй.

394.2. Иргэнийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа хууль бус болох нь нотлогдвол холбогдох хуулийн байгууллага тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан цагаатгасан тухай шийдвэрийн талаар 10 хоногийн дотор холбогдох мэдээлэл хийж залруулах үүрэгтэй.

Print