МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүхийн байгууллага болон гадаад улсын холбогдох байгууллагын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа
398 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай даалгавар өгөх

398.1. Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

398.2. Байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна.

398.3. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгаврыг явуулж байгаа улсын хэл дээр үйлдэнэ.

Print