МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүхийн байгууллага болон гадаад улсын холбогдох байгууллагын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа
399 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааг явуулах тухай даалгаврын агуулга

399.1. Байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах тухай даалгаврыг бичгээр үйлдэх ба түүнд дараахь зүйлийг заана:

399.1.1. даалгавар өгч байгаа байгууллагын нэр;
399.1.2. даалгавар хүлээн авах байгууллагын нэр, хаяг;
399.1.3. даалгаврын утга ба хэргийн агуулга;
399.1.4.даалгавартай холбоотой этгээдийн иргэний харъяалал, эрхэлдэг ажил, оршин суугаа буюу байрлаж байгаа газрын талаархи мэдээлэл, хуулийн этгээдийн хувьд түүний нэр, хаяг;

399.1.5. эд мөрийн ба бусад нотлох баримт;
399.1.6. зүйлчлэлийн тухай мэдээлэл, шаардлагатай бол учирсан хохирлын хэмжээ.

399.2. Даалгавар, түүнд хавсаргаж байгаа баримт бичиг, нотлох баримтыг хүлээн авах улсын албан ёсны хэл дээр орчуулж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, шаардлагатай бол тэмдэг дарна.

Print