МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүхийн байгууллага болон гадаад улсын холбогдох байгууллагын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа
400 дугаар зүйл. Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээчийг дуудах, байцаах

400.1. Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсад байнга буюу түр хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын харьяат гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээчийг тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дуудаж болно.

400.2. Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсын харьяат гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч, шинжээчийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудна.

400.3.Энэ хуулийн 400.1-д дурдсан гэрч, хохирогч болон бусад оролцогчийн хувьд дор дурдснаас бусад байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмыг баримтлан явуулна:

400.3.1. албадан ирүүлэх;
400.3.2. торгууль оногдуулах;
400.3.3. мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэх, дүгнэлт гаргахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Print