МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, прокурор, шүүхийн байгууллага болон гадаад улсын холбогдох байгууллагын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа
403 дугаар зүйл. Эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх буюу эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлтийг биелүүлэх

403.1.Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд гадаад улсын эрх бүхий байгууллага уг хэргийг шалгах хүсэлт ирүүлсэн бол байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.

403.2. Энэ хуулийн 403.1-д заасан этгээдийн хэргийг гадаад улсын эрх бүхий байгууллага шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авах ба энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.

Print