МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хариуцлагад татах болон шийтгэх тогтоол биелүүлэх зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэн өгөх
404 дүгээр зүйл. Монгол Улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт

404.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагад тавина.

404.2. Хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

404.2.1. шилжүүлэн авах хүний овог, эцэг, эхийн болон өөрийнх нь нэр, төрсөн он, сар, өдөр;

404.2.2. иргэний харъяалал, гадаад төрх байдлын тодорхойлолт гэрэл зураг;

404.2.3. тухайн этгээдийн үйлдсэн хэргийн товч агуулга, хэрэглэх хуулийн заалт, шийтгүүлсэн бол шүүхээс оногдуулсан ял;

404.2.4. шийтгэх , эсхүл яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан он, сар, өдөр;

404.2.5.хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн баталгаат хуулбар .

Print