МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хариуцлагад татах болон шийтгэх тогтоол биелүүлэх зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэн өгөх
405 дугаар зүйл. Гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай шаардлагыг биелүүлэх

405.1. Гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн буюу шийтгэгдсэн гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэнэ.

405.2. Энэ хуулийн 405.1-д заасан шилжүүлбэл зохих этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял эдэлж байгаа бол ялаа эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөх хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.

405.3.Шилжүүлэн өгөхийг хойшлуулбал хөөн хэлэлцэх хугацаа дуусах буюу гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар бол уг этгээдийг шилжүүлэн өгч болно.

Print