МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хариуцлагад татах болон шийтгэх тогтоол биелүүлэх зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэн өгөх
408 дугаар зүйл. Шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих

408.1.Гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хангаж гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг баривчилж шилжүүлж өгөх хүртэл цагдан хорьж прокурор хүсэлт тавьсан байгууллагад шилжүүлэн өгөх цаг хугацаа, газрыг нэн даруй мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

408.2. Энэ хуулийн 408.1-д заасны дагуу цагдан хоригдсон этгээдийг 30 хоногийн дотор шилжүүлж аваагүй бол прокурорын тогтоолоор суллана.

408.3. Энэ хуулийн 408.2-т заасны дагуу сулласан этгээдийг шинээр хүсэлт тавьсан тохиолдолд дахин цагдан хорьж болно.


Print