МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх
410 дугаар зүйл. Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх үндэслэл

410.1. Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь шилжүүлэн өгөх, түүнчлэн гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авах асуудлыг тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу гүйцэтгэнэ.

410.2. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргаж, түүнийг шийдвэр гаргасан шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэнэ.

Print