МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх
412 дугаар зүйл. Ял эдлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх

412.1. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг тухайн ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч буюу төрөл, садангийн хүн, түүнчлэн ялтны зөвшөөрснөөр тухайн улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллага Монгол Улсын ерөнхий прокурорт уламжилна.

412.2. Монгол Улсын ерөнхий прокурор хүсэлтийг хянаж, түүнийг хангах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

412.3.Монгол Улсын ерөнхий прокурор хүсэлтийг хангасан бол ялтныг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу шилжүүлж авна.

Print