МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
414 дүгээр зүйл. Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэхажиллагаа явуулах хэргийн харьяалал

414.1. Эрүүгийн хуулийн 99.1/Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/,103.1/Бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийх, халдаах/, 110/Доромжлох/, 111.1/Гүтгэх/, 118/Асран хамгаалах үүргээ урвуулах/, 123.1/Садар самууныг сурталчлах/, 130.1/Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 132 /Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих/, 135.1/Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих/, 137.1/Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих/, 139.1/Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх/, 142/Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих/, 143 /Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих/, 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 151/Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших/, 152/Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших/, 155.1/Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах/, 187.1/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах/, 197.1/Хууль бусаар эмчлэх/, 201.1/Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 215.1/Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/, 216.1/Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих/, 220.1/Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах/, 222.1/Жолоогоо бусдад шилжүүлэх/, 223.1/Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах/, 230.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх/, 231.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох/, 233.1/Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах/, 234.1/Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух/, 236/Дураараа аашлах/, 239/Төрийн дайчилгаанаас зайлсхийх/, 243.1/Мөрийтэй тоглох/, 244/Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах/, 245.1/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах/, 255/Гэрч, хохирогч, мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх/, 259/Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх/, 275.1/Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх/, 277.1 /Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 278.1/Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 284.1/Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулна.

Тайлбар: Энэ зүйлд заагдаагүй бусад хөнгөн гэмт хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэнэ.

Print