МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
416 дугаар зүйл. Хялбаршуулсан хэрэг бүртгэх ажиллагаа

416.1.Хэрэг бүртгэгч энэ хуулийн 415.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тогтоол үйлдэж, 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна.
416.2. Хэрэг бүртгэгч хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоон сэжигтэн, хохирогч, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авч, сэжигтний урд нь ял шийтгүүлж байсан эсэх тухай баримтыг хэргийн материалд хавсаргана.

Print