МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
417 дугаар зүйл. Прокурорын хяналт

417.1.Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлнэ.

417.2. Прокурор энэ хуулийн 196.2-т заасан яллагдагчаар татах тогтоолыг батлахдаа яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичнэ.

417.3. Прокурор оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хохирогчид нэн даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.

417.4. Сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.

Print