МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
419 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч ирээгүйн холбогдол

419.1.Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.

419.2.Өмгөөлөгч, прокурор хүндэтгэн үзэх шалтгаан гарснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд заавал хүрэлцэн ирж оролцоно.
/Дээрх “ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ”-ийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДӨЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
/Энэ бүлгийн дугаарт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print