МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
50 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл

50.1.Эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

50.2.Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.


/Дээрх 50.1, 50.2 дахь хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

50.3. Хяналтын журмаар хэрэг хэлэлцэхэд оролцсон шүүгч уг хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх, түүнчлэн түүний оролцоотойгоор гаргасан тогтоолыг хүчингүй болгосон бол хяналтын шатны шүүхээр уг хэргийг дахин хянан хэлэлцэхэд оролцож болохгүй.

50.4. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр саырн 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон

Print