МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
51 дүгээр зүйл. Шүүгчийг татгалзан гаргах

51.1. Энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэхүү үндэслэлээр улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.

51.2. Татгалзан гаргах асуудлыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шийдвэрлэх боловч шүүхийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө гаргаж болно.

Print