МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
52 дугаар зүйл. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам

52.1. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч нь бусад шүүгчид уг асуудлын талаар шүүх хуралдааны танхимд тайлбар гаргах эрхтэй.

52.2. Татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзагдсанд тооцно.

52.3. Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.

52.4. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.

52.5. Энэ хуулийн 52.2 - 52.4-т заасан үндэслэлээр гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.

Print