МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
53 дугаар зүйл. Прокурорыг татгалзан гаргах

53.1. Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал прокурор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.

53.2. Татгалзан гарах үндэслэл байвал байцаан шийтгэх ажиллагаанд оролцохоос прокурор өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.

53.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлт гарвал дээд шатны прокурор, шүүх хуралдааны үед татгалзан гаргах тухай хүсэлт гарвал хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

53.4. Энэ хуулийн 53.3-т заасны дагуу гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.

Print