МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
54 дүгээр зүйл. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах

54.1. Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож болохгүй.

54.2. Татгалзан гарах үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.

54.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор шийдвэрлэх бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.

Print