МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
55 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах

55.1. Энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд дурдсан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэг адил хамаарах боловч тухайн шүүх хуралдаанд урьд нь нарийн бичгийн даргаар оролцож байсан явдал нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.

55.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх ба энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.

Print