МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
56 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах

56.1. Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл, түүнчлэн орчуулга хийж, хэлмэрчилж болохгүй бусад байдал илэрвэл орчуулагч, хэлмэрч байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.

56.2. Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болно.

56.3. Тухайн хэрэгт урьд нь орчуулагч, хэлмэрчээр оролцож байсан явдал татгалзан гаргах үндэслэл болохгүй.

56.4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, харин шүүх хуралдаан дээр татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх ба тэдгээрийн гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй.

Print