МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
57 дугаар зүйл. Шинжээчээр оролцож болохгүй байдал

57.1. Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1-д заасан үндэслэл байвал байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
57.1.1. энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал;
57.1.2. шинжээч нь албан тушаалын болон бусад талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрхшээлд байгаа бол;

57.1.3. шинжээчээс энэ хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол.

57.2. Дахин шинжилгээ хийлгэхэд урьд нь дүгнэлт гаргасан шинжээч оролцож болохгүй.

57.3. Шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг энэ хуулийн 56.4-т заасан журмаар шийдвэрлэнэ.

Print