МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Сэжигтнийг баривчлах
60 дугаар зүйл. Сэжигтнийг суллах

60.1. Дор дурдсан тохиолдолд шүүгч захирамж гарган сэжигтнийг суллана:

60.1.1. гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй;
60.1.2. баривчлагдсан этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй бол;

60.1.3. энэ хуулийн 58 дугаар зүйлийг зөрчиж баривчилсан.

60.2. Баривчилснаас хойш 72 цаг дуусч, тухайн этгээдийг цагдан хорих шүүгчийн шийдвэр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид мэдэгдэж, баривчлах байрны дарга түүнийг суллана.

60.3. Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно.

Print