МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Сэжигтнийг баривчлах
61 дүгээр зүйл. Сэжигтнийг баривчилсан тухай мэдэгдэх

61.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчилсан болон хаана байгааг 24 цагийн дотор түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэх, эсхүл өөрөө мэдэгдэх боломжийг баривчлагдсан этгээдэд олгоно.

61.2. Баривчлагдсан этгээд нь гадаад улсын иргэн бол энэ хуулийн
61.1-д заасан хугацааны дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

Print