МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
62 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл

62.1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох буюу эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох, эсхүл гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол түүнд дараахь таслан сэргийлэх арга хэмжээний аль нэгийг нь авч болно:

62.1.1. оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах;

62.1.2. батлан даалтад өгөх;
62.1.3. эд хөрөнгө барьцаалах;
62.1.4.цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх;

62.1.5. цагдан хорих.

62.2. Таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн шүүгч авна.

Print