ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ Таслан сэргийлэх арга хэмжээ |
65 дугаар зүйл. Батлан даалт
65.1. Батлан даалт гэж байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авахыг хэлнэ.
65.2. Батлан даагч нь хоёроос доошгүй байна.
65.3. Ямар хэргийн учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал хүлээлгэх хариуцлагын тухай батлан даагчид мэдэгдэнэ.
65.4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал батлан даагчид энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан торгууль оногдуулж, оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлнэ.
65.5. Торгууль оногдуулах, эрэн сурвалжилсны зардал төлүүлэх талаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.
|
|