МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
66 дугаар зүйл. Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх

66.1. Гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа буюу яллагдаж байгаа цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх гэдэг нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт ирүүлж байх талаар цэргийн анги байгууллагын удирдлагаас нь үүрэг хүлээхийг хэлнэ.

66.2. Ямар хэргийн учир таслан сэргийлэх энэ арга хэмжээ авагдсан болохыг цэргийн ангийн удирдлагад мэдэгдэнэ.

Print