МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
67 дугаар зүйл. Эд хөрөнгө барьцаалах

67.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг тусгай дансанд шилжүүлэх буюу бэлнээр өгөхийг эд хөрөнгө барьцаалах гэнэ.

67.2. Эд хөрөнгө барьцаалсан тухай баримт үйлдэж, хуулбарыг барьцаа өгөгчид болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд гардуулна.

67.3. Барьцааны хэмжээг гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно.

67.4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл барьцаалсан эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар улсын орлого болгоно.

Print