МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
70 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх

70.1. Гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу чангатгаж, хөнгөрүүлж болно.

70.2. Таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх асуудлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан зөвхөн уг шийдвэрийг гаргасан буюу түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий дээд шатны прокурорын тогтоолоор, эсхүл шүүгчийн батламжаар, уг хэрэг шүүхэд шилжсэн бол шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар тус тус шийдвэрлэнэ.

70.3. Баривчлах, цагдан хорихоос бусад. прокурорын шийдвэрээр авсан таслан сэргийлэх арга хэмжээг гагцхүү тухайн прокурор буюу дээд шатны прокурор хүчингүй болгож, өөрчилж болно.

Print