МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Таслан сэргийлэх арга хэмжээ
71 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ хууль ёсны эсэхэд тавих хяналт

71.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхэд прокурор хяналт тавина.

71.2.Сэжигтэн, яллагдагчид цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авах, нэгэнт авсан арга хэмжээг хүчингүй болгох, өөрчлөх шаардлагатай бол уг хэргийн ажиллагаанд хяналт тавьж байгаа, эсхүл дээд шатны прокурор тогтоол гаргаж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид мэдэгдэнэ.

Print