МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх
170 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах

170.1.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй.

170.2. Үл хөдлөх эд хөрөнгөд аюул учрах бодит нөхцөл бий болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөгчид уг аюулыг зайлуулах боломжийн хугацааг тогтоон өгч болно. Уг хугацаа дуусахад өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгөөс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах эрхтэй.

170.3. Үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан бол даатгалын тохиолдол бий болоход даатгагч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэний дараа даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэгтэй.

170.4. Тухайн эд хөрөнгийг сэргээн засварлахад даатгалын нөхөн төлбөрийг ашиглахгүй гэж үзэх үндэслэл байвал үүрэг гүйцэтгүүлэгч даатгалын төлбөрийг даатгуулагчид олгуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.

170.5.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаа нь тогтоогдвол үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй.

Print