МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Барьцааны эрх
174 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах

174.1.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.

174.2.Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ. Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

174.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5- 175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

174.4.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно.
/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

Print