МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Үүрэг гүйцэтгэх
212 дугаар зүйл. Сонгох үүрэг

212.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ.

212.2. Үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих хэд хэдэн үйлдлийн аль нэгээс татгалзах эрхтэй бол татгалзсан тохиолдолд үлдсэн үйлдлийг гүйцэтгэх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

212.3.Энэ хуулийн 212.1-д заасан сонголт хийхдээ үүрэг гүйцэтгэгч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.

Print