МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Даатгал
432 дугаар зүйл. Даатгалын төрөл, хэлбэр

432.1.Даатгал нь сайн дурын болон заавал гэсэн төрөлтэй байна.
432.2.Заавал даатгах даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно.
432.3.Энэ хуулийн 432.2-т зааснаас бусад даатгал сайн дурын даатгалд хамаарна.

Print