МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Даатгал
434 дүгээр зүйл. Даатгалын гэрээ дуусгавар болох үндэслэл

434.1.Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно.

434.2. Даатгалын гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно:

434.2.1. хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
434.2.2. даатгагч, даатгуулагчийн аль нэг дампуурсан, татан буугдсан;
434.2.3. шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
434.2.4. даатгуулсан эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураасан;
434.2.5. талууд тохиролцож гэрээг цуцалсан;
434.2.6. даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Print