МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Төлөөлөл
64 дүгээр зүйл. Төлөөлөх бүрэн эрх

64.1.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.

64.2.Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:

64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;

64.2.3. олгосон он, сар, өдрийг заах;
64.2.4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
64.2.5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.

64.4.Цэргийн албан хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно.

64.5.Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

64.6.Хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчөөр дамжуулан хийх хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд хамаарахгүй.

Print