МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Төлөөлөл
69 дүгээр зүйл. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хариуцлага

9.1.Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

69.2.Гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй.

69.3.Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан буюу бүрэн бус чадамжтай төлөөлөгч нь хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгээр өөр этгээд /төлөөлүүлэгч/-ийг төлөөлснөөс бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

Print