МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Төрийн албаны удирдлага, зохион байгуулалт
33 дугаар зүйл. Төрийн албаны удирдлага

33.1. Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

33.2. Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ.

33.З. Төрийн албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

33.4.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
33.5.Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
33.6.Төрийн байгууллага нь дараахь хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ:

33.6.1. төрийн албан хаагчийн сургалт;
33.6.2. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа

/Дээрх 33.6 дахь хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Дээрх 33.6 дахь хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


Print